top of page
Бүх нийтлэл
Б.АНУ-ҮЖИН


“Хамтдаа гэрэлтье” арга хэмжээ СБД-т амжилттай зохион байгуулагдлаа
• 2026 оны 03 дугаар сарын 04 Сүхбаатар дүүргийн 900 орчим эмэгтэйчүүдтэйгээ уулзлаа. Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн O.Номинчимэг даргатай Сүхбаатар дүүргийн СДМЭХ-ноос “Хамтдаа гэрэлтье” арга хэмжээг амжилттай зохион байгуулж хамтдаа эмэгтэйчүүдээ баярлууллаа. 🇲🇳 Арга хэмжээний үеэр НИТХ-ын төлөөлөгчийн хувьд хийж хэрэгжүүлж буй ажлуудаасаа танилцуулж, хүний хөгжлийн чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байгаагаа онцоллоо. Мөн Нийслэ
Apr 101 min read


СБД-ийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
СБД-ийн 1–20 дугаар хороодын иргэдтэйгээ уулзалт хийлээ. Уулзалтын үеэр иргэдийн санал, хүсэлтийг нээлттэй сонсож, дүүрэгт тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо. Мөн 2025 оны төлөөлөгчийн ажлын тайлан, 2026 оны нийслэлийн төсөв, цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөлтийн талаар хэлэлцэж, иргэдийн бодит санал, санаачилгыг тусган ажиллахаар ярилцлаа. Төлөөлөгчийн хувьд 2026 онд дүүрэгтээ 🌿 ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, 🛝 хүүхдийн тоглоомын талбайг аюулгүй, станда
Apr 101 min read


Нийслэлийн тэтгэлэгт хөтөлбөр — Залуусын хөгжлийн дэмжлэг
Тэтгэлэг бол амьдралын маш том дурсамж бас дэмжлэг байдаг билээ Тиймээс Нийслэлийн тэтгэлэгт шалгарсан оюутан залуусдаа ирээдүйнх нь замналд амжилт хүсье. Мөн энэ тэтгэлэг жил бүр олон залуусын хүсэн хүлээдэг боломж болоосой гэж хүсэж байна.
Apr 101 min read


ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “BEAUTY WITH BRAIN” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монголын охидын зөвлөлтэй хамтран Олон улсын охидын өдрийг тохиолдуулан “Beauty with Brain” арга хэмжээг Монголын хүүхдийн ордонд амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд 600 гаруй охид оролцож, “дээрэлхэлт, гадуурхалтгүй ирээдүйг бүтээхийн төлөө” өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэлээ. Монголын охидын зөвлөл ТББ нь 3,000 гаруй гишүүнтэй, хүүхдийн өөрөө удирддаг байгууллага бөгөөд охидын хөгжил, манлайллыг дэмжих чиглэлээр ажилладаг. Миний
Apr 101 min read


9 дүүргийн салбар холбоодын уулзалтын хүрээнд Чингэлтэй дүүрэгт ажиллав
НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн СДМЭХ-ны дарга Б.Ану-Үжин 9 дүүргийн салбар холбооны бүсгүйчүүдтэйгээ өглөөний уулзалт зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн СДМЭХ-ны бүсгүйчүүдтэйгээ уулзаж, нэгэндээ урам зориг өгсөн сайхан өглөөг хамтдаа өнгөрөөлөө.
Apr 101 min read


UB Fellows тэтгэлэг: Залуусын оролцоо ба хотын ирээдүй
• 2025 оны 09 дүгээр сарын 30 НИТХ-ын Төлөөлөгчийн хувиар залуу үеийнхээ боловсрол, хөгжлийг дэмжих зорилготой зарласан "UB Fellows” тэтгэлэгт маань нийтдээ 18 оюутан материал ирүүлснээс, эхний шатанд тэнцсэн залуустайгаа уулзаж ярилцлаа. “Ирээдүйн Улаанбаатар – Миний оролцоо” сэдвээр бичсэн бүтээл бүртээ тэд хотынхоо төлөө чин сэтгэл, бодит санаа, гэгээн мөрөөдлөө урам зоригтойгоор илэрхийлсэн байлаа. ❤️"Хэдий би 18-хан настай ч гэлээ…” гэж эхэлсэн эссэ бүр нь надад үнэ
Apr 101 min read


Clean Up Mongolia: Иргэдийн оролцоонд суурилсан тогтвортой санаачилга
Одоогоос гурван жилийн өмнө бидний хэдэн залуучууд хамтран Clean up Mongolia төслийг эхлүүлж байлаа. Өнгөрсөн жил би өөрөө гардан зохион байгуулж Сэлбэ голоо цэвэрлэсэн бол энэ жил хувьдаа оролцож чадаагүй ч боломжийнхоо хэрээр тусалж, дэмжихийг хичээлээ. 👉 2022 онд 1,000, 2023 онд 2,000, 2024 онд 3,500 залуус нэгдэж байсан бол энэ жил харин 10,000 залуус хамтдаа нэгджээ! Ийм олон залуус хотынхоо төлөө нэгдэн цугларч байгааг харах үнэхээр бахархам байдаг Growth Fund.
Apr 101 min read


World Bank-ны дэмжлэгтэй УБ трамвай төсөл дараагийн шатанд
• 2025 оны 09 дүгээр сарын 16 Дэлхийн банкны урилгаар ухаалаг, хүн бүрд хүртээмжтэй хотыг бий болгохын төлөө олон улсын төлөөлөгч нартай мэдээлэл солилцон хамтран ажиллаж байна. Энэхүү боломжийг олгосон Монгол Улс дахь Дэлхийн банкны хамт олонд гүн талархал илэрхийлье. ☘️Мөн Дэлхийн банкны ногоон хөгжлийн сангаас өөрийн удирддаг УБ ТРАМВАЙ төсөлд тодорхой үнийн дүнгээр буцалтгүй тусламж авах шалгаруулалтад тэнцэж сүүлийн шатанд үлдлээ. ✅At the invitation of the World Ban
Apr 101 min read


СБД-ийн 4-р хороонд хуучны барилгуудын хамгаалалт, аюулгүй байдалд анхаарч ажиллав
• 2025 оны 08 дугаар сарын 08 Сүхбаатар дүүргийн 4-р хороонд 1960 орчим онд баригдсан түүхэн барилгууд их байдаг. “Фонтан”, “Их дэлгүүр”, “Цирк” орчимд жуулчид болон иргэд ихээр зорчиж, үйлчилгээ авдаг боловч эдгээр байрны оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрахад сөргөөр нөлөөлж буй талаар Төлөөлөгч надад иргэд саналаа ирүүлсээр байгаа билээ. ✅Иймд түүхэн буюу хуучны өнгө төрх, хэв шинжийг агуулсан барилгуудын өргөтгөл болон барилгын үндсэн бүтээцэд өөрчлөлт оруулж буй ас
Apr 101 min read


Өрхийн эмнэлгүүдэд олон төрлийн шинжилгээг богино хугацаанд хийх боломж нээгдлээ
· 2025 оны 06 дугаар сарын 25 Сүхбаатар дүүргийн 1,2,3,6,10,15,17-р хорооны өрхийн эмнэлгүүдэд иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор сахар, элэг, түрүү булчирхай, хөх, өндгөвч, нойр булчирхайн хавдрын маркерын шинжилгээ авах болон витамин Д, төмрийн дутагдал, бамбайн булчирхайн үзүүлэлтүүдийг богино хугацаанд оношлох төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Мөн 7-р сардаа багтаан нийт өрхийн эмнэлгүүддээ хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. Хамтра
Apr 101 min read


СБД-ийн өрхийн эмнэлгүүдэд Genrui FA50 анализатор хүлээлгэн өглөө
· 2025 оны 06 дугаар сарын 25 Нийслэлийн Сүхбаатар дүүргийн өрхийн эмнэлгүүдэд иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Genrui FA50 иммунологийн анализатор төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. 📌 Энэхүү төхөөрөмж нь: · Богино хугацаанд (3-10 минут) нарийн шинжилгээ хийх · Сахрын шинжилгээ, элэг, түрүү булчирхай, хөх, өндгөвч, нойр булчирхайн хавдрын маркерыг оношлох · Витамин Д, Төмрийн дутагдал, Бамбайн булчирхайн үзү
Apr 101 min read


СБД-ийн өрхийн эмнэлгүүдэд ажиллаж, улаанбурханы нөхцөл байдалтай танилцлаа
· 2025 оны 06 дугаар сарын 20 Сүхбаатар дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, Улаанбурхан өвчний нөхцөл байдал, дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл авч, тулгамдсан асуудлуудтайн танилцлаа💉 Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний тархалт өндөр байна. ✅Иймд эцэг, эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хам
Apr 101 min read


СБД-ийн 9-р хороонд орчны аюулгүй байдлыг хангах шаардлагыг хүргүүллээ
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах барилга угсралтын ажил удаан хугацаанд зогссон, хөрсний ус илрэн өмхийрч орчны оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдсан байдалтай байна гэсэн иргэдийн санал гомдолын дагуу ажилсан. Уг зурган дээрх газрын 2015 оны Нийслэлийн арвихын газрын эзэмшлийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2025 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн2025/00-548 дугаартай "Цэцэрлэгийн барилга" нэршилтэй архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэч
Apr 101 min read


Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд эхэллээ
· 2025 оны 06 дугаар сарын 19 Сүхбаатар дүүрэгт 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37 мянган ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн. 2025 оны Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүрэгт хийгдэхээр төлөвлөгдсөн болон хийгдэж буй бүтээн байгуулалт, тохижилт, засварын ажлуудын талаарх мэдээллийг цувралаар хүргэж байна.
Apr 101 min read


9 дүүргийн бүсгүйчүүдийн өглөөний уулзалт эхэллээ
· 2025 оны 06 дугаар сарын 18 НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн СДМЭХ-ны дарга Б.Ану-Үжин 9 дүүргийн салбар зөвлөлийн бүсгүйчүүдтэйгээ өглөөний уулзалт зохион байгуулж эхэллээ. Өнөөдрийн уулзалтанд Сонгинохайрхан дүүргийн бүсгүйчүүдтэйгээ НСДМЭХ-ны тэргүүлэгчид маань уулзаж, хоорондоо танилцаж бүсгүйчүүд нэгэндээ урам зориг өгсөн өглөө байлаа.
Apr 101 min read


СБД-ийн 4-р хороонд тохижилт хийж, нийтийн орон зайг сайжрууллаа
· 2025 оны 06 дугаар сарын 05 СБД-ийн 4-р хороо, 63-р байрны урд талд зөвшөөрөлгүй байрлуулсан 23 гараашийг энэ онд чөлөөлсөн. Улмаар газар чөлөөлсөн байршилд иргэдийн саналын дагуу авто зогсоол, явган зам, ногоон байгууламж бүхий тохижилт хийлээ.
Apr 101 min read


Охидын аюулгүй орчныг бүрдүүлэх төслийн жишиг сургуулиудыг сонголоо
· 2026 оны 03 дугаар сарын 11 "Өсвөр насны охидыг үе тэнгийн дарамтаас ангид, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх" төслийг хэрэгжүүлэх жишиг сургуулиудыг сонголоо. https://www.facebook.com/reel/1439339754567768 Ану-Үжин: НИТХ-аас охидын булли буюу дээрэлхэлтийн эсрэг төсөл хэрэгжүүлж байна👍👍👍 👍Өсвөр насны хүүхэд цахим дээрэлхэлт, дарамтанд өртсөн тохиолдол 56 хувьтай байгаа. Сошиал бүх платформ ашиглаж дээрэлхэлт явагдаж байна. Тиймээс хүүхдийн цахим хянал
Apr 101 min read


“Их хотын бүсгүйчүүд – 2026” арга хэмжээнд шилдэг эмэгтэйчүүдээ алдаршууллаа
· 2026 оны 03 дугаар сарын 06 Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Их хотын бүсгүйчүүд – 2026” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож “Боловсролын салбарын шилдэг эмэгтэй” номинацийн эзнээр шалгарсан Нийслэлийн 246-р цэцэрлэгийн эрхлэгч Я.Саранчимэгт шагналыг гардууллаа. Тэрбээр боловсролын салбарт 30 гаруй жил тасралтгүй ажилласан эрхэм багш юм. Миний хувьд ээж минь багш хүн учраас багшийн хөдөлмөр, энэ эрхэм мэргэжлийг үргэлж хүндэтгэж явдаг билээ. Нийслэл хотынхоо хөгжил,
Apr 101 min read


НИТХ-ын X хуралдаан: Төсөв, өмч, хот байгуулалтын асуудлуудыг хэлэлцэв
• 2026 оны 03 дугаар сарын 02 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус X хуралдаан зохион байгуулагдлаа. Хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, хот байгуулалт, өмчийн удирдлагатай холбоотой асуудлууд болон 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Apr 101 min read


Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд санал солилцлоо
· 2026 оны 02 дугаар сарын 06 Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газарт ажиллалаа. Нийтийн тээвэр бол хотын иргэдийн өдөр тутмын амьдралыг холбосон хамгийн чухал суурь үйлчилгээ юм. Иймд уулзалтын үеэр нийтийн тээврийн салбарын хөгжил, хөрөнгө оруулалт, иргэдийн санал, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо. Мөн иргэдээс ирсэн гомдол, саналд үндэслэн Сүхбаатар дүүргийн 15–20-р хороодод автобусны богино эргэлт нэвтрүүлэх боломжийг судалж, хамтран ажиллахаар болло
Apr 101 min read
bottom of page
