СБД-ийн өрхийн эмнэлгүүдэд Genrui FA50 анализатор хүлээлгэн өглөө
- Apr 10
- 1 min read
· 2025 оны 06 дугаар сарын 25
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн өрхийн эмнэлгүүдэд иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Genrui FA50 иммунологийн анализатор төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
📌 Энэхүү төхөөрөмж нь:
· Богино хугацаанд (3-10 минут) нарийн шинжилгээ хийх
· Сахрын шинжилгээ, элэг, түрүү булчирхай, хөх, өндгөвч, нойр булчирхайн хавдрын маркерыг оношлох
· Витамин Д, Төмрийн дутагдал, Бамбайн булчирхайн үзүүлэлтүүдийг мөн шалгах
· Автомат хариу гаргах, QR код унших ухаалаг системтэй
· Энгийн, ойлгомжтой Монгол хэлээр ажиллана.
·
Одоогийн байдлаар дараах өрхийн эмнэлгүүдэд хүлээлгэн өгөөд байна:
17, 15, 3, 10, 6, 1, 2-р хорооны өрхийн эмнэлгүүд болон Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг.
Үлдсэн бүх өрхийн эмнэлгүүдэд удахгүй бүрэн хүлээлгэн өгөх болно.
Хамтран ажилласан Jenru Mongolia LLC, National Life LLC нартаа талархал илэрхийлье.





Comments