top of page
АЖЛУУД
Б.АНУ-ҮЖИН
Сүүлийн үеийн мэдээ


“Хамтдаа гэрэлтье” арга хэмжээ СБД-т амжилттай зохион байгуулагдлаа
• 2026 оны 03 дугаар сарын 04 Сүхбаатар дүүргийн 900 орчим эмэгтэйчүүдтэйгээ уулзлаа. Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн O.Номинчимэг даргатай Сүхбаатар дүүргийн СДМЭХ-ноос “Хамтдаа гэрэлтье” арга хэмжээг амжилттай зохион байгуулж хамтдаа эмэгтэйчүүдээ баярлууллаа. 🇲🇳 Арга хэмжээний үеэр НИТХ-ын төлөөлөгчийн хувьд хийж хэрэгжүүлж буй ажлуудаасаа танилцуулж, хүний хөгжлийн чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байгаагаа онцоллоо. Мөн Нийслэ
Apr 101 min read


СБД-ийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
СБД-ийн 1–20 дугаар хороодын иргэдтэйгээ уулзалт хийлээ. Уулзалтын үеэр иргэдийн санал, хүсэлтийг нээлттэй сонсож, дүүрэгт тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо. Мөн 2025 оны төлөөлөгчийн ажлын тайлан, 2026 оны нийслэлийн төсөв, цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөлтийн талаар хэлэлцэж, иргэдийн бодит санал, санаачилгыг тусган ажиллахаар ярилцлаа. Төлөөлөгчийн хувьд 2026 онд дүүрэгтээ 🌿 ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, 🛝 хүүхдийн тоглоомын талбайг аюулгүй, станда
Apr 101 min read


Нийслэлийн тэтгэлэгт хөтөлбөр — Залуусын хөгжлийн дэмжлэг
Тэтгэлэг бол амьдралын маш том дурсамж бас дэмжлэг байдаг билээ Тиймээс Нийслэлийн тэтгэлэгт шалгарсан оюутан залуусдаа ирээдүйнх нь замналд амжилт хүсье. Мөн энэ тэтгэлэг жил бүр олон залуусын хүсэн хүлээдэг боломж болоосой гэж хүсэж байна.
Apr 101 min read


ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “BEAUTY WITH BRAIN” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монголын охидын зөвлөлтэй хамтран Олон улсын охидын өдрийг тохиолдуулан “Beauty with Brain” арга хэмжээг Монголын хүүхдийн ордонд амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд 600 гаруй охид оролцож, “дээрэлхэлт, гадуурхалтгүй ирээдүйг бүтээхийн төлөө” өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэлээ. Монголын охидын зөвлөл ТББ нь 3,000 гаруй гишүүнтэй, хүүхдийн өөрөө удирддаг байгууллага бөгөөд охидын хөгжил, манлайллыг дэмжих чиглэлээр ажилладаг. Миний
Apr 101 min read


9 дүүргийн салбар холбоодын уулзалтын хүрээнд Чингэлтэй дүүрэгт ажиллав
НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн СДМЭХ-ны дарга Б.Ану-Үжин 9 дүүргийн салбар холбооны бүсгүйчүүдтэйгээ өглөөний уулзалт зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн СДМЭХ-ны бүсгүйчүүдтэйгээ уулзаж, нэгэндээ урам зориг өгсөн сайхан өглөөг хамтдаа өнгөрөөлөө.
Apr 101 min read


UB Fellows тэтгэлэг: Залуусын оролцоо ба хотын ирээдүй
• 2025 оны 09 дүгээр сарын 30 НИТХ-ын Төлөөлөгчийн хувиар залуу үеийнхээ боловсрол, хөгжлийг дэмжих зорилготой зарласан "UB Fellows” тэтгэлэгт маань нийтдээ 18 оюутан материал ирүүлснээс, эхний шатанд тэнцсэн залуустайгаа уулзаж ярилцлаа. “Ирээдүйн Улаанбаатар – Миний оролцоо” сэдвээр бичсэн бүтээл бүртээ тэд хотынхоо төлөө чин сэтгэл, бодит санаа, гэгээн мөрөөдлөө урам зоригтойгоор илэрхийлсэн байлаа. ❤️"Хэдий би 18-хан настай ч гэлээ…” гэж эхэлсэн эссэ бүр нь надад үнэ
Apr 101 min read


Clean Up Mongolia: Иргэдийн оролцоонд суурилсан тогтвортой санаачилга
Одоогоос гурван жилийн өмнө бидний хэдэн залуучууд хамтран Clean up Mongolia төслийг эхлүүлж байлаа. Өнгөрсөн жил би өөрөө гардан зохион байгуулж Сэлбэ голоо цэвэрлэсэн бол энэ жил хувьдаа оролцож чадаагүй ч боломжийнхоо хэрээр тусалж, дэмжихийг хичээлээ. 👉 2022 онд 1,000, 2023 онд 2,000, 2024 онд 3,500 залуус нэгдэж байсан бол энэ жил харин 10,000 залуус хамтдаа нэгджээ! Ийм олон залуус хотынхоо төлөө нэгдэн цугларч байгааг харах үнэхээр бахархам байдаг Growth Fund.
Apr 101 min read


World Bank-ны дэмжлэгтэй УБ трамвай төсөл дараагийн шатанд
• 2025 оны 09 дүгээр сарын 16 Дэлхийн банкны урилгаар ухаалаг, хүн бүрд хүртээмжтэй хотыг бий болгохын төлөө олон улсын төлөөлөгч нартай мэдээлэл солилцон хамтран ажиллаж байна. Энэхүү боломжийг олгосон Монгол Улс дахь Дэлхийн банкны хамт олонд гүн талархал илэрхийлье. ☘️Мөн Дэлхийн банкны ногоон хөгжлийн сангаас өөрийн удирддаг УБ ТРАМВАЙ төсөлд тодорхой үнийн дүнгээр буцалтгүй тусламж авах шалгаруулалтад тэнцэж сүүлийн шатанд үлдлээ. ✅At the invitation of the World Ban
Apr 101 min read
bottom of page






