UB Fellows тэтгэлэг: Залуусын оролцоо ба хотын ирээдүй
- Apr 10
- 1 min read
• 2025 оны 09 дүгээр сарын 30
НИТХ-ын Төлөөлөгчийн хувиар залуу үеийнхээ боловсрол, хөгжлийг дэмжих зорилготой зарласан "UB Fellows” тэтгэлэгт маань нийтдээ 18 оюутан материал ирүүлснээс, эхний шатанд тэнцсэн залуустайгаа уулзаж ярилцлаа.
“Ирээдүйн Улаанбаатар – Миний оролцоо” сэдвээр бичсэн бүтээл бүртээ тэд хотынхоо төлөө чин сэтгэл, бодит санаа, гэгээн мөрөөдлөө урам зоригтойгоор илэрхийлсэн байлаа.
❤️"Хэдий би 18-хан настай ч гэлээ…” гэж эхэлсэн эссэ бүр нь надад үнэхээр их урам зориг өглөө.
Материалаа ирүүлсэн бүх оюутан залуусдаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.





Comments