ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “BEAUTY WITH BRAIN” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
- Apr 10
- 1 min read
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монголын охидын зөвлөлтэй хамтран Олон улсын охидын өдрийг тохиолдуулан “Beauty with Brain” арга хэмжээг Монголын хүүхдийн ордонд амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээнд 600 гаруй охид оролцож, “дээрэлхэлт, гадуурхалтгүй ирээдүйг бүтээхийн төлөө” өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэлээ.
Монголын охидын зөвлөл ТББ нь 3,000 гаруй гишүүнтэй, хүүхдийн өөрөө удирддаг байгууллага бөгөөд охидын хөгжил, манлайллыг дэмжих чиглэлээр ажилладаг.
Миний хувьд тус байгууллагын ахлах зөвлөхөөр дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд охидын боловсрол, манлайлал, оролцоог дэмжих олон арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж ирсэндээ баяртай байдаг.
✅Охидын маань урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн НИТХ-ын дарга А.Баяр, Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, эмч Б.Сарантуяа болон хүндэт зочиддоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
💖 Охидууддаа Олон улсын охидын өдрийн мэнд хүргэе!
Ирээдүйгээ итгэлээр бүтээж, мөрөөдлөө зоригтойгоор биелүүлээрэй!
































Comments