“Их хотын бүсгүйчүүд – 2026” арга хэмжээнд шилдэг эмэгтэйчүүдээ алдаршууллаа
- Apr 10
- 1 min read
· 2026 оны 03 дугаар сарын 06
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Их хотын бүсгүйчүүд – 2026” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож “Боловсролын салбарын шилдэг эмэгтэй” номинацийн эзнээр шалгарсан Нийслэлийн 246-р цэцэрлэгийн эрхлэгч Я.Саранчимэгт шагналыг гардууллаа.
Тэрбээр боловсролын салбарт 30 гаруй жил тасралтгүй ажилласан эрхэм багш юм. Миний хувьд ээж минь багш хүн учраас багшийн хөдөлмөр, энэ эрхэм мэргэжлийг үргэлж хүндэтгэж явдаг билээ. Нийслэл хотынхоо хөгжил, иргэдийн сайн сайхны төлөө зүтгэж буй нийт эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.










Comments