СБД-ийн 4-р хороонд хуучны барилгуудын хамгаалалт, аюулгүй байдалд анхаарч ажиллав
- Apr 10
- 1 min read
• 2025 оны 08 дугаар сарын 08
Сүхбаатар дүүргийн 4-р хороонд 1960 орчим онд баригдсан түүхэн барилгууд их байдаг. “Фонтан”, “Их дэлгүүр”, “Цирк” орчимд жуулчид болон иргэд ихээр зорчиж, үйлчилгээ авдаг боловч эдгээр байрны оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрахад сөргөөр нөлөөлж буй талаар Төлөөлөгч надад иргэд саналаа ирүүлсээр байгаа билээ.
✅Иймд түүхэн буюу хуучны өнгө төрх, хэв шинжийг агуулсан барилгуудын өргөтгөл болон барилгын үндсэн бүтээцэд өөрчлөлт оруулж буй асуудлаар Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон НИТХ-ын Төлөөлөгч миний бие Сүхбаатар дүүргийн 4-р хороонд ажиллалаа.
Ерөнхий архитекторын зүгээс нийслэлийн хэмжээнд түүхэн болон хуучны барилгыг хэвээр нь авч үлдэх үүднээс зөвшөөрөлгүйгээр нэмэлт өргөтгөл хийхгүй байх талаар есөн дүүргийн удирдлагуудад мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд нийтийн эдэлбэр газар руу түрж, өргөтгөл барихад заавал зөвшөөрөл авах шаардлагыг тавьдаг болсон.
Харин зөвшөөрөлгүй барьсан тохиолдолд өргөтгөлийг албадан буулгах, барилгын үндсэн бүтээцэд өөрчлөлт оруулсан тохиолдолд хуучин хэвд нь оруулах зэрэг арга хэмжээг авч эхэлж байгааг мэдэгдлээ.










Comments