СБД-ийн 9-р хороонд орчны аюулгүй байдлыг хангах шаардлагыг хүргүүллээ
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах барилга угсралтын ажил удаан хугацаанд зогссон, хөрсний ус илрэн өмхийрч орчны оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдсан байдалтай байна гэсэн иргэдийн санал гомдолын дагуу ажилсан.
Уг зурган дээрх газрын 2015 оны Нийслэлийн арвихын газрын эзэмшлийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2025 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн2025/00-548 дугаартай "Цэцэрлэгийн барилга" нэршилтэй архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн батлуулж Цэцэрлэгийн барилга болгохоор шийдвэрлэсэн байна.
Мөн Нийслэлийн хяналт шалгалтаар Барилгын тухай хуулийг баримталж ажиллах, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж барилгын суурийн нүх нь түр хашаагүй, хамгаалалтын шилжүүлээгүйгээс бага насны хүүхэд орж гэмтэх, хөрсний ус бохирдож орчинд эвгүй үнэр үнэртсэн халдвар хамгааллын дэглэм алдагдсан байдалтай байгааг яаралтай аюулгүй болгох шаардлагыг Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газарт хүргүүлсэн байна.





Comments