Эх, нярайн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд НИТХ-ын Эмэгтэй төлөөлөгчид ажиллав
- Apr 9
- 1 min read
2025 оны 06 дугаар сарын 26
Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эмэгтэй төлөөлөгчдийн хамтаар ажиллалаа.
✅Тус амаржих газруудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй бодит асуудлуудын талаар санал солилцон, шийдэлд хүрэх боломжуудын талаар ярилцлаа.
Санал, санаачилгын хүрээнд:
· Төрөх эмнэлгүүдийн өрөө тасалгаа, орчны нөхцөлийг сайжруулах,
· Эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангахад анхаарах,
· Өсвөр насны охидын жирэмслэлтийн асуудалд урьдчилан сэргийлэх бодлого хэрэгжүүлэх зэрэг асуудлуудад НИТХ дахь Эмэгтэйчүүдийн зөвлөл онцгойлон анхаарч, цаашид бодлого, шийдвэрийн түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.








Comments