top of page

Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэхээс сэргийлэхэд анхаарч ажиллаж байна

Apr 9
1 min read

•      2025 оны 10 дугаар сарын 20

Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллалаа. Хүйтний улирал эхэлж, томуу болон томуу төст өвчний тархалт нэмэгдэх үе ирж байна.

Томуугийн эсрэг дархлаажуулалтын явц, эмийн нөөц, эмнэлгийн орны хүрэлцээний талаар мэдээлэл авч, газар дээр нь нөхцөл байдалтай танилцлаа.

Ээж хүний хувьд эмнэлгийн коридорт хүүхдээ тэврээд хүлээж суугаа эцэг эхчүүдийн зовлон, эмнэлгийн ачаалалтай хүнд өдрүүдийн бодит байдлыг би сайн мэднэ.

Тиймээс томуугийн улиралд иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн орны хүрэлцээг сайжруулах шаардлагатай талаар онцлон санал зөвлөмжөө хүргэлээ.

 Иргэд та бүхэн дараах зүйлд анхаараарай:

•      Хүүхдүүдээ томуугийн эсрэг вакцинд хамруулах

•      Дархлааг нь дэмжих, ханиад хүрсэн үед нь маск зүүлгэх



 
 
 

Comments


bottom of page