Охидыг хамгаалах, үе тэнгийн дээрэлхлээс сэргийлэх төслийг танилцууллаа
• 2026 оны 01 дүгээр сарын 23
Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, сургууль дахь үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг "Өсвөр насны охидын үе тэнгийн дарамтаас ангид, аюулгүй орчныг бүрдүүлэх" төслийг танилцууллаа.
"Охидын зөвлөл" нь охидын эрхийг хамгаалах, үе тэнгийн дээрхэлтийг эсрэг, хамтдаа хөгжиж дэвших чиглэлээр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Сүүлийн үед сошиал орчинд охид, бүсгүйчүүдтэй холбоотой сэтгэл сэртхийлгэм олон мэдээ тасралтгүй гарч байна. Иймд нэгнээ дээрэлхэх, дарамтлах, нэр төрийг нь гутаах үйлдэл нь тухайн охины сэтгэл зүй, өөртөө итгэх итгэл, цаашлаад амьдралд нь нөхөж баршгүй сөрөг нөлөө үзүүлдгийг бид мартаж болохгүй. Бид охидоо буруутгах бус хамгаалах, шүүмжлэх бус сонсох, үл тоомсорлох бус дэмжих нийгмийг хамтдаа бүрдүүлэх ёстой.




Comments