Нийслэлийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд орчин үеийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
- Apr 9
- 1 min read
2025 оны 07 дугаар сарын 8
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор дараах тоног төхөөрөмжүүдийг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сэлбэ нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хүлээлгэн өглөө.
Үүнд:
· Өвчтөний хяналтын нэгдсэн систем – 2
· Өвчтөний хяналтын монитор – 10
· Тариурын автомат шахуурга – 10
· Дуслын автомат шахуурга – 10
· Амьсгалын аппарат – 2
Энэхүү дэмжлэг нь Сэлбэ эмнэлгийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгийн үйл ажиллагааг эхлүүлж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний төрөл, чанарыг нэмэгдүүлэхэд чухал хөрөнгө оруулалт боллоо.






Comments