Хотын аюулгүй байдлыг нэмэгдүүлэх камерын нэгдсэн системийг нээлээ
- Apr 9
- 1 min read
2025 оны 06 дугаар сарын 23
Нийслэлийн хэмжээнд теле камерын нэгдсэн хяналтын төв болон 9 дүүргийн дэд төвүүдийг нэгэн зэрэг нээж, хотын хяналт, хамгаалалтын чадавхыг эрс сайжрууллаа.
Сүхбаатар дүүрэгт нийт 1000 орчим камер байгаа бөгөөд Иргэд, ААН-үүдийн 5000 гаруй камерүүдийг нэгдсэн удирдлагаар хангах нь хүчирхийлэл, дээрэм, бэлгийн дарамт зэрэг эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн гэмт хэргийг бууруулах, замын хөдөлгөөний зөрчлийг таслан зогсоох, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулна.

НИТХ-ын дарга А.Баяр энэхүү ажил Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын санаачилгаар хэрэгжиж байгааг онцлоод, нийслэлийн гол гудамж, зам, уулзваруудаас гадна гэр хорооллын гудамж, замууд, орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын бүх төрлийн камерыг ухаалаг нэгдсэн удирдлагын системээр хянаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг олон давуу талтай болж байгааг дурдлаа.







Comments