top of page

"Улаанбаатар Трам” төслийн ТЭЗҮ-ийн урьдчилсан тайланг танилцууллаа.

  • Apr 14, 2025
  • 1 min read

Updated: Sep 12, 2025

Нийслэл Улаанбаатар хотод олон төрөлт нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд “Трамвай” төслийн ТЭЗҮ-ийг “Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж, өнөөдөр /2025.03.30/ захиалагч талд тайланг танилцууллаа.


Цаашид тус тайланг нийслэлийн холбогдох газар, байгууллагуудаар үе шаттай хэлэлцүүлж, улмаар яамдын мэргэжлийн зөвлөлөөр оруулна.


“Трамвай” төслийг Нийслэл Улаанбаатар хотод хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.


I ШУГАМ: ЗУНЖИН - СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

Хүчин чадал: 15000-25000 хүн/цаг

Урт: 11 км

Зогсоол: 16

Дундаж хурд: 30-60 км/цаг

Буудал хоорондын хугацаа: 3-6 мин


II ШУГАМ: ЯАРМАГ - СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

Хүчин чадал: 15000-25000 хүн/цаг

Урт: 15 км

Зогсоол: 23

Дундаж хурд: 30-60 км/цаг

Буудал хоорондын хугацаа: 3-6 мин



Comments


bottom of page